- Утас: 7016-0088 7016-0089
- Цахим шуудан: elevator@meru.mn
Техникийн засвар үйлчилгээ
Тайлбар
Лифт болон урсдаг шатыг угсарч суурилуулсны дараа захиалагч болон эзэмшигч байгууллагатай техникийн засвар үйлчилгээ, тохируулга цаашдын ашиглалтын талаар гэрээ хийж, цахилгаан болон урсдаг шатны хэвийн үйл ажиллагааг хангадаг. Дээрх техникийн засвар үйлчилгээний ажил нь Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2008 оны 12-р сарын 11 өдрийн 53-р тушааалаар баталсан “ЛИФТИЙГ ТӨХӨӨРӨМЖЛӨХ, АЮУЛГҮЙ АШИГЛАХ ДҮРЭМ”-ийн хүрээнд хийгдэнэ.
Техникийн засвар үйлчилгээгээр лифтийн эд ангиудыг тоосыг соруулах, тосноос цэвэрлэх, төв зам, эсрэг ачааны замын тосолгоог шалгаж шаардлагатай бол тосыг солих, замын бэхэлгээ боолтуудыг чангалах болон цахилгааны утасны холболтууд тэдгээрийн контакторуудыг шалгаж зүлгэх, гал хамгаалагчуудыг шалгах, солих, тохиргоо хийгддэг зай хэмжээсүүд нормдоо байгаа эсэхийг хэмжиж шалгах хэрэв доргилт чичиргээ үүссэнээс хэмжээ алдагдсан бол тохируулга хийх зэрэг ажлууд хийгдэнэ. Техникийн үйлчилгээг 26 хоногт нэг удаа хийнэ.
Сэлбэг засварын ажлаар тухайн цахилгаан болон урсдаг шатны гэмтсэн эд ангиудыг солих, эвдэрснийг задалж засах, шаардлагатай бол шинээр эд анги угсарч суурилуулах ажлууд хийгддэг. Эвдрэл гэмтлийг олж оношыг тогтоох, угсарч дууссаны дараа ажиллуулж шалгах улмаар туршилт хийгдэх ажлуудтай хамт хийх ба сэлбэг засварыг бага засвар, их засвар гэж ангилна.
Үүнд :
Моторын задаргаа хийхгүй, үндсэн татлагыг суллахгүйгээр оношлогоо хийх эд ангиудыг солих эд анги сольсноос хамаарч тохиргоо туршилт хийх ажлууд нь бага засварт орно.
Моторын задаргаа хийх, наклад солих, үндсэн татлагыг суллаж эд ангиудыг солих, оношлогоо хийх, эд ангиудыг сольсноос хамаарч тохиргоо туршилт, техникийн бүрэн магадлал хийх ажлыг нийтэд нь их засварын ажил гэж үзнэ. Их засварыг 5 жилд нэгээс доошгүй удаа хийдэг.